Театрын түүх
Батсайхан Дашдондогийн
(Зохиолч)Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй Театрын түүх' бүтээл нь театр үүссэн цагаас өнөөдрийнх хүртэлх театрын урлагийн түүхийг агуулсан нэвтэрхий толь бичиг юм. Уг бүтээлд театр анх үүсэн цагаас хойших ээдрээтэй бөгөөд сонирхолтой түүхийг аль болох дэлгэрэнгүй толилуулахыг зорьж, улс үндэстнүүдийн театрын өвөрмөц шинж чанаруудыг харуулах, жүжгийн зохиолч, найруулагч, жүжигчдийн уран бүтээлийн онцлогийг тусгажээ. Театр судлал хэмээх шинжлэх ухаан XIX зууны сүүлээр бий болсон гэж судлаачид үздэг. Тэр үед театрын үүслийн талаар тэс өөр хоёр онол гарч иржээ. Зарим судлаач 'тайзны урлаг өрнийн болон дорнын зан үйлээс гаралтай” гэж үзсэн байна. Нөгөө хэсэг судлаачид “өрнөдийн театрын хөгжил нь хувь хүний ухамсар өссөнөөс үүдэлтэй” хэмээн үзээд хувь хүн өөрийгөө маш хүчтэй нөлөө үзүүлдэг учир үзвэрийн урлагаар илэрхийлэх шаардлага гарснаар театр бий болсон гэж үзжээ. Театр нь өөрийн оршин тогтносон 25 зууны турш зан үйлээс хүн төрөлхтний оюун санааны хэцүү төвөгтэй асуудлыг тусгасан жүжиг тоглох хүртэл амаргүй замыг туулсан байна.
Танилцуулга
Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй Театрын түүх' бүтээл нь театр үүссэн цагаас өнөөдрийнх хүртэлх театрын урлагийн түүхийг агуулсан нэвтэрхий толь бичиг юм. Уг бүтээлд театр анх үүсэн цагаас хойших ээдрээтэй бөгөөд сонирхолтой түүхийг аль болох дэлгэрэнгүй толилуулахыг зорьж, улс үндэстнүүдийн театрын өвөрмөц шинж чанаруудыг харуулах, жүжгийн зохиолч, найруулагч, жүжигчдийн уран бүтээлийн онцлогийг тусгажээ. Театр судлал хэмээх шинжлэх ухаан XIX зууны сүүлээр бий болсон гэж судлаачид үздэг. Тэр үед театрын үүслийн талаар тэс өөр хоёр онол гарч иржээ. Зарим судлаач 'тайзны урлаг өрнийн болон дорнын зан үйлээс гаралтай” гэж үзсэн байна. Нөгөө хэсэг судлаачид “өрнөдийн театрын хөгжил нь хувь хүний ухамсар өссөнөөс үүдэлтэй” хэмээн үзээд хувь хүн өөрийгөө маш хүчтэй нөлөө үзүүлдэг учир үзвэрийн урлагаар илэрхийлэх шаардлага гарснаар театр бий болсон гэж үзжээ. Театр нь өөрийн оршин тогтносон 25 зууны турш зан үйлээс хүн төрөлхтний оюун санааны хэцүү төвөгтэй асуудлыг тусгасан жүжиг тоглох хүртэл амаргүй замыг туулсан байна.