Гуравдугаар Рейхийн мандан бадрал, уналт сүйрэл (1, 2-р боть): Нацист германы түүх
2 сэтгэгдэл
Уильям Ширерийн туурвисан энэхүү бүтээлийг 1960 онд анх хэвлэгдсэнээс нь хойш Гитлерийн эзэнт улсын судалгааны хамгийн агуу бүтээл, ХХ зууны хар бараан түүхийн хамгийн үнэн зөв бичиглэл хэмээн дэлхий дахин үнэлсээр иржээ.
Уг ном нь дэлхийн I дайнд бага дарга цолтой байлдаж явсан, дайны дараа гудамжинд гарсан Адольф Гитлер улс төрчийн замыг сонгон Германы төрийн эрхэнд гарч III рейхийг байгуулснаар дайнд ялагдаж сөхөрсөн агуу улсыг хөл дээр нь босгон дахин хүчирхэг болгож, улмаар харгис дайн өдөөж Европ тивийг бүхэлд нь шахуу эзлэн авч, эцэст нь байгуулсан төр улс нь хэрхэн сүйрэн унасан тухай бодит баримт дээр үндэслэн бичсэн түүхийг өгүүлнэ.