Ер бусын амьд ертөнц

Ер бусын амьд ертөнц
Үчинбэр гуравхан секундэд дөчин км цаг хурдалж чаддаг, морин шоргоолж үүрээ хэрхэн барьдаг, могой загас юуны учир хачин жигтэй олон араа соёотой байдаг тухай өгүүлэх “Ер бусын амьд ертөнц” ном нь амьд байгалийн маш олон сонирхолтой асуултад хариулт олж авах лавлах толь юм. Аварга том махчин загас, африкийн заан, хүр хорхой, дүрсгүй бичнүүд зэрэг манай гарагийн хамгийн сонин, хачин амьтдын тухай гайхалтай баримтуудыг дэлгэж байна. Амьдтын гурван хэмжээст зураг бүхий энэхүү номоос уншигчид олон талын чухал мэдлэгийг олж авахаас гадна амьтдын бие эрхтний дотоод бүтцийг харуулсан нь тэдний бие махбодь хэрхэн ажилладгийг ойлгоход тусална.