Хонгор найз



АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НИЙТ ХУГАЦАА
13 цаг 24 мин
ХЭМЖЭЭ
1090.0
MB
ISBN-13
9789997319920

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Уншигч танаа Францын их бичгийн хүн Ги де Мопассаныг алдар хүндийн оргилд хүргэсэн "Хонгор найз" романыг толилуулж байна. Мопассан эл зохиолдоо Жорж Дюруа хэмээх нэгэн халагдсан офицерын ядуу зүдүү амьдралаас эд баялаг, алдар хүндийн оргилд хүрч буй тухай өгүүлэх бөгөөд түүгээр дамжуулан Францын нийгмийг хошигнон шүүмжилсэн юм. Дюруа сайхан төрсөн жавхаалаг эр тул хүүхнүүд түүнд сайн байдгийг нь чадварлаг ашиглан албан тушаал ахиж, алдартай сэтгүүлч болдог. Дюруа хүүхэмсэг эр боловч энэ нь түүний сул тал бус харин ч өөдлөн дэвжих замыг нь нээж өгч байгаагаар дүрслэх бөгөөд эцэст нь тэр амрагийн холбоотой байсан бүсгүйнхээ охин болох үзэсгэлэн төгс залуу бүсгүйтэй гэрлэдэг.


Үзүүлэлт

ISBN-139789997319920
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматАудио ном
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ1090 MB

Зохиолчийн талаар

Францын их бичгийн хүн Ги де Мопассан 1850 оны 8-р сарын 5-нд Нормандын Фекам хэмээх нутагт газрын эзний хүү болон төржээ. Тэрээр сонгодог уран зохиол тэр дундаа Шекспирийн зохиолуудыг шимтэн уншдаг байсан ээжийнхээ нөлөөгөөр бага наснаасаа уран зохиолын амтанд орж, хожим нь хуулийн их сургуульд элсэн суралцсан боловч төгсөлгүй орхисон бөгөөд тэнгисийн цэргийн флотод бага тушаалын алба хашиж байх үедээ Парисын өдөр тутмын сонинуудад өгүүллэгүүдээ хэвлүүлж эхэлсэн нь түүний зохиолч болох анхны оролдлого байлаа. 1880 онд нэр алдарт хүргэсэн анхны зохиол болох 'Үнхэлцэг' нь хэвлэгдсэн ба үүний дараагаар 'Хоёр найз', 'Фифи авхай' зэрэг богино өгүүллэгүүдээ бичиж гаргасан юм. 1880-1891 оныг түүний уран бүтээлийн оргил үе гэж үздэг бөгөөд энэ хугацаанд уран бүтээлийнхээ охь дээжис болсон 'Нэгэн бүсгүйн амьдрал' '1883, 'Хонгор найз' '1885', 'Монт Ореал' '1887', 'Петр Иохан хоёр' '1888' зэрэг алдартай романууд, 'Гай', 'Алмаазан зүүлт', 'Хотын гудамжинд', 'Францеско' зэрэг гайхамшигт өгүүллэгүүдийг туурвисан билээ. Ги де Мопассаны зохиолын үнэ цэн, ач холбогдол хэдий хоёр зууныг үдсэн ч гэлээ огтхон ч хуучирч мартагдсангүй, харин ч очир алмааз мэт улам гялалзсаар байна. Учир нь түүний зохиолуудын баатрууд амьд хүмүүс мэт дүрслэгдсэн агаад зохиолч гайхалтай чадварлаг дүрслэл, ер бусын илэрхийллээрээ хүний уг дүр төрх, нийгмийн харилцааны мөн чанарыг хайр найргүй дэлгэн илчилжээ. Угтаа хүний мөн чанар гэгч хувиршгүй зүйл болохыг, ямар ч нийгэм, дайн тулаан, зовлон сүйрэл, дэвшил хөгжил, соён гэгээрлийн үр түүний мөн чанарыг нурааж үл чадахыг бүтээлүүдээрээ, дүрүүдээрээ илэрхийлэн гаргасан учраас Мопассаны бүтээлүүд сонгодогт ооцогддог билээ. Тэрбээр ердөө дөч гаруй насалж, амьдралынхаа 10 гаруйхан жилийг утга зохиолд зориулсан хэдий ч 6 роман, 300 гаруй өгүүллэг, аян замын тэмдэглэлээр бичсэн 3 ном, нэг шүлгийн түүвэр бичиж амжсан юм.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй