Өвөг Монголчуудын генетик гарваль, их нүүдэл, суугаальшлын түүх
Уг бүтээлд Монгол нутаг дахь хүний үүсэл гарал, амьдрал, хөгжил, нүүдлийн соёл иргэншлийн уг үндэс, өвгө монгол, монгол үндэстний үүсэл хөгжил, нүүдэл суугаальшилын мөн чанарыг дэлхийн хүн судлалын орчин үеийн арга хандлага, хүн судлал, генетик, түүх, археологи, соёл, хэл судлал болон бусад шинжлэх ухааны судалгааны арвин их өв санд тулгуурлан, хүн төрөлхтний түгээмэл түүхийн хүрээнд харьцуулан судалж гарган тавьж байгаа нь нэн их үнэ цэнэтэй юм.