Ухаанаас ургасан сувд
Ухаанаас ургасан сувд
Яруу найрагч Ж.Батновын дан хүүхдэд зориулсан шүлгийн түүвэрт Ижил нэр, Нэргүй болчих вий дээ, Босоорой, босоорой, Асуулт, Тамхи татах жаргал уу?, Би ямар хүүхэд вэ?, Зүүдэнд уяатай ээж, Багш минь та, Миний сургууль, Би, Манай байр, Тавилан, Ухаарал, Хачин зочин зэрэг 30 гаруй шүлэг багтжээ. _БИ ЯМАР ХҮҮХЭД ВЭ? Толинд харах ч яах вэ Дотор сэтгэлээ л ажигла Өрөөлийг сонжих хэрэггүй Өөрийгөө шинжиж сур Өвөө надал ингэж хэллээ Үнэхээр би ямар хүүхэд вэ? Өглөө эрт босдог бил үү Өндөр настанд тусладаг бил үү Өрөвдөж энэрэх сэтгэлтэй бил үү Хичээлээ байнга давтдаг бил үү Хэн нэгэнд тусладаг бил үү Гэрийнхээ ажилд сайн бил үү Гэнэт хааяа уцаарладаг бил үү Аав ээжээ баярлуулдаг бил үү Алдаа гаргавал гэмшдэг бил үү Хэцүүхэн юманд шантардаг бил үү Амархан баярлаж хөөрдөг бил үү Толинд харах ч яахав Дотор сэтгэлээ л ажигла Өрөөлийг сонжих хэрэггүй Өөрийг шинжиж сур Өвөө надад ингэж хэллээ Үнэхээр би ямар хүүхэд вэ?_
