Сэтгэлд уяатай Дөргөн нутаг
Дөрвөд түмний өлгий Дөргөн нутгийн байгалийн үзэсгэлэн, унаган төрх, дөрвөд түмний өв соёл, зан заншил, түүхэн ойн баярын алтан агшинг харуулсан гэрэл зургийн энэхүү цомгийг Б.Баатарсүрэн нутгийн түмэндээ толилуулж байна. Дөрвөд бол эртний монгол угсаатан, ойн иргэдийн нэгэн, Дөрвөд гэдэг нэр нь эртний Монголын дээд өвөг Дува сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай дөрвөн аймгийн нэрнээс үүсэлтэй гэх бөгөөд дөрөвлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох 'Дөрвөд' гэсэн үгнээс гарсан гэдэг домогтой.