Шар буурцаг боловсруулах технологи
Энэ номонд шар буурцгийн тариалалт, нөөц, биохимийн найрлага, технологийн шинж чанар болон шар буурцаг боловсруулан хийсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн талаар судлаач эрдэмтдийн бүтээлээс түүвэрлэн оруулсан байна. Мөн ШУТ-ийн төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу Монгол орны газрын хөрсөнд нутагшуулан тариалсан Ней доу 4 сортын шар буурцгийн шаар буюу шахдасыг ашиглан биологийн идэвхит хүнсний нэмэлт бэлдмэл гарган авах технологийн судалгааны үр дүнг оруулж шар буурцгийн талаархи мэдээллийн санг багтаасан болно. Номыг хүнс, хөдөө аж ахуй, анагаах ухааны чиглэлээр суралцагсад, багш, мэргэжилтнүүд, судлаач нарт зориулж байна.