Үхэр тэргээр аялсан сонин сайхан
Уг номын зохиогч Гочоогийн Жамц бол сэтгүүлч, зохиолч, туурвил зүйч хүн. Түүний сэдвийн эрэл нь олзтой, дэвшүүлсэн санаа нь даацтай бичсэн бүтээл нь шингэцтэй, бүтээлд нь хөдөлмөр зүтгэл гүн шингэсэн, гарцыг нь ончтой зааж зурсан уран зандан сийлбэр баримал шиг бүтээгдэхүүнийг 'үйлдвэрлэж' эрэлт хэрэгцээнд нийлүүлдэг билээ. Г.Жамц гуай хэвлэл мэдээллийн байгууллагад 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж буй ахмад нийтлэлч бөгөөд 'Үйлчин', 'Газрын гүний ургац', 'Намрын цагаан шөнө', 'Ухаарч дуусдаггүй хорвоо' зэрэг шилдэг найруулал нийтлэлийн ном туурвижээ. Энэ удаад 'Үхэр тэргээр аялсан сонин сайхан' нэртэй зураглал, бодрол, дурсамж, эргэцүүлэл, тэмдэглэл орсон шинэ номоо уншигч та бүхэнд өргөн барьж байна.