Физик дидактик

Физик дидактик
Физикийн дидактик нь физикийг сурах ба багшлах асуудлыг физик, суралцахуйн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан зэрэг олон шинжлэх ухааны үзэл санааг тусган асуудлыг шийддэг 'интердисциплин' шинжлэх ухаан юм. Физикээс гадна физикийн дидактикийн мэдлэг эзэмшсэнээр физикийн багш мэргэжилтэн нь физикч мэргэжилтнээс ялгарах учиртай. Энэхүү физик дидактикийн сурах бичиг нь их, дээд сургуульд физикийн багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд болон ЕБС-ийн физикийн багш нарын ширээний ном юм. Сурах бичгээс физикийн дидактикийн орчин цагийн онол, үзэл баримтлал, физикт хэрхэн суралцдаг тухай, физикт хэрхэн сургах арга зүйтэй танилцах болно.