Барилгын зурагзүй
Шинэчилсэн хэвлэл

Барилгын зурагзүй Шинэчилсэн хэвлэл
Шинэ технологи цаг хугацаатай уралдан үйлдвэрлэлд нэвтэрч байгаа өнөө үед барилга угсралтын үйлдвэрлэлийн ажил болон түүний стандартад ихээхэн өөрчлөлт орж байна. Барилгын үйлдвэрлэл нь стандартжсан зөвхөн зураг төслийн дагуу явагддаг стандартыг хатуу мөрддөг салбар юм. Зураг төслийн автоматжуулсан системийн хүрээнд барилгын зураг төслийг цахимаар гүйцэтгэхэд хэрэглээний тусгай зориулалтын програмыг хэрэглэх чадварыг оюутнуудад эзэмшүүлэх асуудал бас нэг чухал зорилт болж байна. Ийм учраас дээрх шаардлагуудыг сургалтанд хэрэгжүүлэх оюутанд барилгын үйлдвэрлэлийн онцлог, түүний дотор БНбД-ийн мэдлэг эзэмшүүлэх зорилтыг шийдвэрлэхэд энэхүү номын ач холбогдолтой оршино. Номын гурав дахь хэвлэлтэд барилгын бүтээц эдэлхүүний зураг гэсэн шинэ бүлгийг нэмэлт болгон оруулсан болно. Уг номыг барилгын мэргэжлийн хичээлүүдийн сургалтын явцад зураг төслийн ажлыг гүйцэтгэх оюутнуудад зориулж байна.