Чимээгүй лугших бүтээлч судас
Шинэ Монголын 25 жилийн түүхийг улс төр, бизнес, нийгэм, хүмүүнлэгийн салбарт тод мөрөөр бичилцсэн хүмүүсийн нэг нь өдгөө УИХ-ын гишүүн асан Л.Болд юм. Энэхүү номд улс төрч Л.Болдын 25 жилийн өмнөх хүсэл тэмүүлэл, тэрхүү сэтгэлийн дуудлагаар зорьж бүтээсэн ажлууд, тэрчлэн алдаж оносон түүхүүд, хувирч өөрчлөгдөөгүй итгэл үнэмшлүүд бүгд он цагийн дарааллаар эмхлэгдэн гарсан баримтуудын цомог юм.