Растер график дизайн: Adobe Photoshop CS6
Уг ном нь зохиогчийн гарсан өмнөх хэрэглэгчийн хөтөч номуудын нэгэн адил бодит дасгал ажил дээр суурилсан бөгөөд Adobe Photoshop програмыг эхлэн суралцагсдад энгийн, ойлгомжтой, алхам бүрийг зурагжуулсан, номыг дагалдан очих DVD дискенд хичээлийн хүрээнд ашиглах дасгал ажлын файлуудыг хавсаргасан бөгөөд онолын хүрээнд олж авсан мэдлэгээ практик ажил дээр шууд туршихад дөхөмтэй байдлаар эмхэтгэжээ. Номонд орсон дасгал ажлуудыг Adobe Systems-ээс эрхлэн гаргасан Adobe Photoshop CS6 Classroom in a Book номноос авч ашигласан болно.