Нууцлаг Панда тосгоны нууцууд: Kung Fu Panda 3 (0)
Энэ хорвоод цөөхөн хэдхэн хүн нүдээр үзсэн Нууц Панда тосгон хэмээх үлгэр домгийн нэгэн газар байдаг юм! Амар амгалангийн хөндийгөөс алс хол манан будант уулсын дундуур, бүсэлхий татам хунгар цастай осолтой замаар явсаар хаана төгсөж байгаа нь үл харагдах сүрлэг өндөр, аварга том мөсөн ханыг чи олох болно. Гэхдээ хүлээ! Шатаар авирах хэрэггүй... Энэ бол Нууц Панда тосгон, санаж байгаа биз дээ? Нуусан олсыг тат, тэгээд бид уулын оргил өөд сагсан дотор суугаад өгсөнө, манан будан дундуур явна... ахиад жаахан манан будан... тэгээд...
