Миний мэдэх даам (0)

Main cover


АНГИЛАЛ
Үгийн сүлжээ, оюуны сорил, тоглоом
ХУДАЛДААНД
2016
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
90
Нүүр
ISBN-13
9789997335319
ХЭМЖЭЭС
203 x 146 x 5 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Номын зохиогч Т.Пүрэвдорж 'Миний мэдэх даам' нэртэй анхны номоо 1996 онд хэвлүүлж байсан бол, номынхоо хоёрдахь дэвтрийг ийнхүү даам сонирхогч эрхэм нөхөддөө зориулан хэвлэн гаргажээ. Анхны номондоо улсын болон олон улсын тэмцээнд тоглосон тавилтуудаасаа хамгийн сайнаас нь шилж, бяцхан тайлбартайгаар оруулсан бол, энэ удаад ахмад даамчдын болон багийн улсын аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн жилүүдэд тоглосон зарим тавилаас гадна И Чуний олон улсын тэмцээн, ахмад даамчдын тивийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн тоглосон тавилаасаа оруулжээ. Номын төгсгөлд дасгалжуулагчаар ажилласан сүүлийн 30-аад жилийн шавь нарын үзүүлсэн амжилт болон зарим судалгаа, гадаадад тоглосон тэмцээний хүснэгтээс гадна ахмадын болоод багийн тэмцээнүүдэд эхний 3 байр эзэлсэн баг, тамирчдын нэрсийн жагсаалт, 2015 оны тэмцээний хүснэгт зэргийг гэрэл зургийн хамт хавсаграсан байна.

Үзүүлэлт

ISBN-139789997335319
Худалдаанд гарсан огноо2016-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо90 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин125 гр
Хэмжээс203 x 146 x 5 мм

Зохиолчийн талаар

1944 онд Улаанбаатар хотод төрсөн. 1967 онд МУИС-ийг эрэл зураглалын геологич инженер мэргэжлээр дүүргэсэн. 100 буудалт даамын спортоор 1965 оноос эхлэн хичээллэж, 1974 онд спортын мастер цол авсан. 1972-1985 онд нийслэлийн аваргаар 7 удаа шалгарсан, 1973-1983 онд улсын аваргаас 2 алт, 4 мөнгө, 1993 оноос ахмадын улсын аврагаас нийт 13 медаль авсан. 1976-1988 онд шатрын холбоонд, 1988 оноос монголын даамын холбоонд тэргүүлэгч, нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт ажлыг хийж, даамын спортыг Монгол улсад хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэсний зэрэгцээ 1988 оноос хойш зохиогдсон хот, улс, олон улсын чанартай бараг бүх тэмцээнийг зохион байгуулж, ерөнхий шүүгчээр нь ажиллажээ. Хүүхдүүдийг дааманд сургах, өсвөр, залуу даамчдыг дасгалжуулах ажилд тасралтгүй 20 гаруй жил багшилсны үр дүнд 500 гаруй шавь төрүүлсний дотор олон улсын их мастер цолтой 2, дэлхийн даамын холбооны мастер цолтой 7, спортын мастер, дэд мастер цолтой 50 орчим даамчин байна. Түүний дасгалжуулсан даамчид өсвөр, залуу даамчдын ДАШТ-ээс 4 медаль, Ази тивийн аваргаас мөн 4 медаль, 'Азийн хүүхдүүд' наадмаас 5 медаль тус тус хүртжээ. 1996 оноос хойш 'Миний мэдэх даам', 'Даамчин болохыг хүсвэл', 'Даамын шилдэг 1000 комбинац', 'Хөлөг дээр бичсэн түүх', 'Даамын дэлхийн аваргууд' зэрэг 10 гаруй ном бичиж орчуулжээ.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй