Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн: 2016 оны 4 сарын 5-15

Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн: 2016 оны 4 сарын 5-15
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод анх удаа Өсвөрийн Шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 4- сарын 5-15 өдрүүдэд болж өнгөрсөн билээ. Энэ тэмцээнд Ази тивийн 18 улсын 470 гаруй өсвөрийн шатарчид оролцож, тэмцээнд Монголын Шатрын Холбоо Монгол улсаа төлөөлөн олон хүүхэд оролцох боломжийг гаргаж өгсөн нь хүүхэд багачууд төдийгүй олон хүмүүсийг баярлуулсан үйл явдал болсон юм. Тэмцээнийг МШХ болон холбогдох байгууллагууд амжилттай зохион байгуулсан төдийгүй энэ бүх үйл явцыг харуулсан ном гаргах санаачлагыг дэмжин энэхүү дурсгалын номыг хамтран бүтээжээ.