Манай курсынхны түүх
Манай курсынхны түүх
Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сум, бригад, хороо, дүүрэг, Улсын том эмнэлэг, цэргийн анги, нэгж гээд Монгол орны өнцөг булан бүрт Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний анги, цэргийн эмчилгээний ангийн төгсөлтийн эмч нар ажиллаж байсан, одоо ч ажиллаж байна. Зарим нэг нь олон арван шавьтай боловсролын тэргүүний ажилтнууд болжээ. Уг номд Анагаах Ухааны Дээд Сургуулийн 1986 онд эмчилгээний ангийг төгссөн 200 гаруй эмч нарын товч намтар түүх, дурсамжийг эмхэтгэн оруулсан байна.
