Дорнын салхи
Дорнын салхи
_**Дорнын салхи** Наран ургах дорно зүгээс Намуухан салхи уйтгар дагуулан үлээнэ Халхын гол Хамар давааны Хар хөрсөнд булагдсан Хатан зоригт өвгөдийн минь Хайрт эх орноо гэсэн үнэнч сэтгэлийг Хамгаас түрүүлж надад хэлэх гээд Дорнын салхи үлээсэн юм болов уу? Хунгийн чуулга чуулсан Ганга нуурын эргээр Хулсан ой мэт найгах шаргалтан харагдах талаас Хуур хуучрын эгшиг сэтгэлд хоногшин сонсогдох зүгээс Хуучирч мартагдалгүй өнөөг хүрсэн Шилийн Богдын оргилоос Дорнын салхи чимээгүй гэгчийн Догшин бөгөөд эрэмгий үлээнэ Агт морины туурайнаас тоос босох зүг Адуучны уянгалаг хоолой хөөмийн эгшигтэй хослох үед Алтан овоог гурав тойрон Аугаа дорнын салхи надруу үлээнэ. _
