Угсаа нэгт бөхчүүдийн амжилтын товчоон (0)
Архангай аймгийн Өлзийт сумынхан Архангай аймгийн харьяанд 1761 онд орсноос хойш 252 жил өнгөрч, одоогийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумынхан Орхон, Тамирын голын бэлчир нутгаас 1764 онд тэртээх Цамбагарав уулнаа нүүн одож, Ховд аймгийн харьяанд орсноос хойш 249 жилийн нүүрийг үзэж байна.Ийн зуун дамжин мянга гаруй километрын алсад амьдран суугаа Өөлд хүний эрх, эрх чөлөөг дархалсан ардчиллын эрин үед уламжлалт ёс заншил, хэл соёл, үүх түүхээ сэргээн хойч үеийнхээ оюуны далайд мэдлэг нэмэрлэх ариун зорилгоор эрхэмийн дээд, үнэн хүчит бөхчүүдийнхээ тухай түүхийн баримтад тулгуурласан сонирхолтой гэрэл зургууд, дурсамж, ярилцлагуудыг бөх сохирхогч, уншигч танаа толилуулж байна.Таалан соёрхоно уу.