Илийн Өөлд нутгийн туульчдын хайлсан Жангарын бүлгүүд

Илийн Өөлд нутгийн туульчдын хайлсан Жангарын бүлгүүд
Монгол судлалын эрдэмтэн судлаачид, Ойрад, Өөлд ястан, угсаа гаралтан өргөн олонд зориулсан 'Өөлдийн түүх, соёлын цуврал'-ын 9 дүгээр дэвтрийг толилуулж байна. 'Жангар' тууль өргөн уудам газар нутагт уламжлагдахдаа нутаг нутгийн ард түмний дунд өвөрмөц онцлог бүхий хувилбараар дэлгэрсэн юм. Баруун монголчуудын нэгэн гол бүрэлдэхүүн хэсэг болсон Өөлд ястны дунд 'Жангар' тууль эртнээс ихэд дэлгэрсэн бөгөөд Өөлдүүд нь Зүүнгарын хаант улсын Галдан бошогт хааны үеэс эхлэн олон газраар нүүдэллэн явахдаа 'Жангар'-ын туулийг хайлж байсны баримт нь XX зууны эхэн үед Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугаа халхажсан Өөлдүүдийн дундаас тэмдэглэж авсан Жангарын бүлгүүдээс мэдэгддэг. 1970-аад оны үед БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Илийн газар нутагт оршин суух Өөлдүүдээс тэмдэглэж авсан 'Жангар'-ын хорь гаруй бүлэг нь уг туулийн судлалд чухлаар холбогдох сонирхолтой эх хэрэглэгдэхүүн болдог.