Микро эдийн засаг
ХААИС-ийн бакалаврын сургалтын хөтөлбөрийн хүрээнд Микро эдийн засгийн ухааныг _(MIC201, MIC211)_ судалж байгаа оюутан залуусын бие даан суралцах ажиллагаанд бага ч атугай нэмэр болгох зорилгоор лекцийн материалыг хураангуйлан эмхэтгэж энэхүү гарын авлагыг бэлтгэн гаргажээ. Товхимолд дотоод, гадаадын олон эрдэмтэд, багш нарын бичсэн сурах бичиг, гарын авлага, бусад материалуудыг ашигласан болно.