Зүүдний тайлал (0)
Зүүд бол обьектив мэдрэмж үгүй үед далд ухамсрын ертөнцөд болж байгаа үйл явдал. Энэ үед хүн оюун санаагаараа ирээдүйд амьдардаг. Зүүд нь өгч буй мэдээгээрээ тухайн хүнийг тохирсон нөхцөл байдлыг бий болгоход өдөөж өгдөг. Эл номонд ашигласан зүүдний тайллын онол нь энгийн бөгөөд нийцтэй. Утга санаа бол харагдах ухамсраас, харин зүүд бол үл үзэгдэгч ухамсраас эх язгууртай билээ. Эл ном бүх зүүдний тайллыг багтаагаагүй ч та зүүдний суурь, үндсийг нь судлаад өөрийн оюун хүчээ ашиглан зүүдээ тайлж сурч болох юм. Зүүд тайлагчийн хувьд тухайн хүний сэтгэл санааны байдал, зан төлөв, эрч хүчийг нягтлан мэдэх хэрэгтэй бөгөөд үүнийг тухайн зүүд зүүдлэгчээс илүүгээр мэдэх хүн байхгүй билээ. Иймээс та уг номын тусламжтайгаар өөрийн зүүдээ хэнээс ч илүү тайлж чадна.