Материал судлалын физик аргууд

Материал судлалын физик аргууд
Материал судлалын шинжлэх ухааны салбарт зайлшгүй шаардлагатай шинжилгээ судалгааны олон аргуудын дотроос физик хууль, зүй тогтолд тулгуурласан судалгааны аргуудыг маш өргөн хэрэглэдэг. Эдгээрээс бодисын бүтцийн судалгааны рентгенодифрактометрийн, дериватографын, микроскопын, атомын спектрийн болон материалын физик-механик шинж чанарыг тодорхойлох аргуудын онол арга зүйг энэхүү сурах бичигт дэлгэрэнгүй тусгасан болно. Энэхүү сурах бичиг нь физик, хими болон хатуу биеийн материал судлалын чиглэлээр (барилгын, эрчим хүчний, геологи уул уурхайн гэх мэт) суралцаж байгаа бакалавр, магистр, доктор оюутнууд үндсэн сурах бичгээр ашиглахаас гадна дээр дурьдсан болон бусад салбарын материал судлалын чиглэлээр ажилладаг судлаач, инженер техникийн ажилтан болон дээрхи судалгаа шинжилгээний аргыг сонирхогч, эхрэглэгч та бүхэнд гарын авлага болно.