Хуулийн сэтгэл судлал Нэмж засварласан хэвлэл
Хуулийн сэтгэл судлал нь эрх зүйн харилцаанд оролцогчид, хуулийг сахиулагчдын зан үйлийн сэтгэл зүйн онцлогийг судалдаг салбар шинжлэх ухаан юм. Уг ном нь ерөнхий, тусгай гэсэн үндсэн хэсэг, 5 бүлэгтэй. Номын ерөнхий хэсэгт 'Сэтгэл судлал болон хуулийн сэтгэл судлалын тухай үндсэн ойлголт', 'Сэтгэл судлалын байгалийн шинжлэлийн үндэс' бүлгүүд, тусгай хэсэгт 'Хуульч мэргэжилтний үйл ажиллагааны сэтгэл судлал', 'Гэмт хэргийн сэтгэл судлал', 'Шүүхийн сэтгэл судлал' бүлгүүдийг багтаасан болно. Хуульч мэргэжилтэн хуулийн сэтгэл судлалын мэдлэг чадваргүйгээр үр бүтээлтэй ажиллаж, үүрэгт ажлаа мэргэжлийн түвшинд амжилттай гүйцэтгэж чадахгүй юм. Мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, өмгөөлөгч, хуульч мэргэжилтнүүдэд зайлшгүй эзэмшвэл зохих зүйл бол сэтгэл судлал, тэр дундаа хуулийн сэтгэл судлалын мэдлэг чадвар юм.