Усан хөвөөний шастир: 3 Боть

Main cover


АНГИЛАЛ
Түүхэн зохиол
ХУДАЛДААНД
2016
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
815
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789997348425
ХЭМЖЭЭС
210 x 150 x 40 мм

Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Ши Най Ань ийм гайхамшигтай зохиол бичихэд Хятадын уран зохиолын эртнээс улбаа бүхий бат зузаан уламжлалаас гадна ард олны аман зохиолын шавхагдашгүй өв сан ч их нөлөө үзүүлжээ. Эзэрхэг газрын эздийн бурангуй ёс тогтсон хэдий ч Хятад оронд уран зохиол нь маш өвөрмөц чухал үүрэгтэй 6aйсаар ирсэн юм. Эртний сонгодог зохиолуудыг (гол төлөв Күнз мэргэний сургаалыг) цээжээр мэдэх явдал тухайн үеийн боловсролтой хүмүүний нэгэн салшгүй чухал хэмжүүр болдог байлаа. Бичгийн боловсролтой хүн бүхэн шүлэг зохиож, найруулгын янз бүрийн хэв маягийг гарамгай эзэмшсэн байх ёстой. Мин гүрэн хийгээд манж угсааны Чин улс мандсан цагаас Күнзийн суртал бийр янтай чадмаг эзэмших явдал төрийн албан тушаал олж aвах цорын ганц үндсэн шалгуур болсон ажээ. Төрөөс зохион байгуулдаг шалгалтанд орогсод өгөгдсен сэдвээр шүлэг зохиох даалгавартай байв. Хятад хэл бичиг нэвтэрхий сайн сурч, сонгодог зохиолчдын олон тооны ном зохиолтой танилцаж судлахад ихээхэн хөрөнгө мөнгө шаардагддаг байсан зэрэг нь цаад утгаараа бэл бэнчин сайтай хүмүүсийг сонгон шалгаруулахад чиглэгдэж байжээ.Харин Ши Най Аньгийн амьдарч агсан цаг үед Хятадын уран зохиолд нэгэн шинэ урсгал чиглэл бий болсныг ардын хэмээн нэрлэх болсон юм. Хятадад Монголын нүүдэлчид цөмрөн орж ноёрхлоо тогтоож эхлэсэн үеэс дэлхийн бусад улс орнуудтай худалдаа арилжаа хийх өргөн боломж нээгдсэнийг дагалдан гадаадын соёл, уран зохиолтой танилцах болсон нь Хятадын уран зохиолд шинэлэг уур амьсгалыг бүрэлдүүлэх урьдач нөхцөл болсон гэж хэлж болно.

Үзүүлэлт

ISBN-139789997348425
Худалдаанд гарсан огноо2016-01-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо815 нүүр
Эрхлэн гаргасанГэгээ Паблишинг
Бүтээлийн хэлМонгол
Жин3065 гр
Хэмжээс210 x 150 x 40 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй