Цагийн төрх хүмүүний явдал

Цагийн төрх хүмүүний явдал
Цаг үе бүхэн өөрийн өнгөтэй, 'уур амьсгал'-тай байдаг. Энэ нь хувь хүний болон нийгмийн амьдралд нөлөөлж элдэв еөрчлөлт шинэчлэлт хийгээд хувьслыг буй болгодог. Энэ мэт хувьсал, өөрчлөлт нь хүний амьдралыг эвдэн нийгмийн харьцааг өөрчилж шалгаралд өвөрмөц гэмээр ахуйг бүрдүүлдэг. Ийм үл тасрах хөгжлийн урсгалд хүн бүхэн өртөж, янз бүрийн үзэл бодол үйл хэргийн гэрч болж байдаг нь орчлонгийн үйл юм. Бидний үеийнхэн ардын хувьсгалын ардчилсан шатны хийгээд социализмын материал техникийн бааз байгуулах үе, улмаар ардчилсан тогтолцоо бүрэлдэн тогтож 'хөрөнгөтний нийгэм' хөл дээрээ босох цагийг үзлээ. Эдгээр нийгмийн тогтолцоо бүхнийг үзэж туулахад бодолд уусан үлдсэн буюу өнөөдөр уусаж байгаа ойлголт сэтгэмж, үзэл бодлоосоо үүсгэн хөгжөеж энэхүү номыг бүтээв.