Адууч, хүлэгч, уяачдын ном
Монголчууд хурдан морины уяа засал, морио дээдлэх ёс жаягийг хамгийн ихээр өв уламжлуулж ирсэн ард түмэн юм. Монголын морин спорт уяачдын холбооны мэдээгээр Монголд 40 гаруй мянган уяач байдаг байна. Эдгээр уяачид хурдан морь таних, шинжих, уяж сойх, эрдэм ухааныг ахмад үеэсээ суралцаж ирсэн туршлага, уламжлалыг үе дамжуулан суралцаж иржээ. Энэ номонд морь уях ардын аргад шинжлэх ухааны үнэлэлт дүгнэлт өгч тайлбарласнаас гадна хурдан морины тэжээллэг арчилгаа маллагаа, эмчлэх ардын уламжлалт арга ухаан, зарим туршлага зэргийг нарийвчлан оруулжээ. Уг ном нь нийт уяачид, хурдан морь сонирхогчид, ялангуяа залуу уяачдын өдөр тутмын ширээний ном болох юм.