Боловсролын социологи

Main cover


АНГИЛАЛ
Боловсрол судлал
ХУДАЛДААНД
2021
Аравдугаар сар 12
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
224
Нүүр
ISBN-13
9789997350435

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Энэхүү сурах бичгийг Боловсрол судлалын чиглэлээр суралцаж буй бакалавр, магистр, докторантад зориулан бүтээв.

Уншигч та тус сурах бичгээс Боловсролын социологид хамаарах үндсэн ухагдахуун, гол үзэгдлүүдийг танин мэдэхийн хамт эдгээрт социологийн анализ хийх арга барилд суралцана.

Сурах бичигт онолын мэдээллийн хамт хэрэглээний дасгал, даалгавар багтааж, онол практик хоёрыг хослуулахыг хичээсэн.

Боловсролын социологи нь 20-р зууны дунд үеэс үүсэн хөгжсөн шинэхэн шинжлэх ухаан бөгөөд тэрээр өөртөө олон салбарыг нэгдмэл байдлаар авч үздэгээрээ онцлог.

Боловсролын социологи нь дэлхийн улс орнуудад өөр өөрийн дүр төрх, агуулгатай бөгөөд эдгээр нь манай орны нөхцөлд тэр бүр тохирдоггүй.

Сурах бичиг нь 4 бүлэгтэй бөгөөд эдгээрт тухайн сэдэвт хамаарах үндсэн ойлголт, хэрэглээ хоёрыг хамтад нь авч үзсэн.

1-р бүлэгт Боловсролын социологи гэж юу болох, түүний судлах зүйл, зорилго, бүтэц, үндсэн асуудал зэргийг авч үзсэн.

2-р бүлэгт өнөө үед дэлхий даяраа хэрэгжүүлж буй Тэгш хамруулан сургах боловсрол, Тогтвортой хөгжлийн үзэл санаа, “Боловсрол 2030” Инчоны тунхаглалын “Удиртгал” хэсгийн гол заалт, Насан туршийн боловсролын үзэл, санааг авч үзсэн.

3-р бүлэгт Боловсролын социологид өргөн хэрэглэдэг чанарын судалгааны арга болох ажиглалт, ярилцлага хийх, асуулга авах, эх материал судлах болон боловсролын үзэгдэлд социологийн анализ хийх аргыг яаж хэрэглэхийг дэлгэрэнгүй авч үзсэн.

4-р бүлэгт Боловсролын үндсэн үзэгдэл болох боловсрол, боловсролын бодлого,

боловсролын зорилго, боловсролын агуулга, багшлахуй, суралцахуй, ангид болж буй процессууд, сургууль, боловсролын чанар, нийгэмшил, мэргэжлийн баримжаа, сонголт, жендэрийн боловсрол, бүсчилсэн хөгжил ба боловсрол, нийгмийн хэсэг, давхарга ба боловсролын уялдаа холбоо, хамаарлын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн.

Сурах бичгийг судлах та хэсэг бүрт буй эргэцүүлэх асуулт, даалгаврыг хийж гүйцэтгэж байж социологийн анализ хийх арга барилаа хөгжүүлнэ.

Сурах бичгийн хэсэг тус бүрийн төгсгөлд буй сорилын жишиг даалгаврыг гүйцэтгэж, мэдлэг чадвараа хянах боломжтой.


Үзүүлэлт

ISBN-139789997350435
Худалдаанд гарсан огноо2021-10-12
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо224 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин355 гр

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй