Тэмүжин анир тасарсан арван жил: Түүхэн баримт ба таамаг
Арванхоёрдугаар зууны төгсгөл буюу барагцаалбал 1174 оноос 1184 оныг хүртлэх арван жилийн хугацаанд монголын болон монголын тухай хари ороны түүхийн эх сурвалжуудад Тэмүжиний тухай баримт, баримжаатай мэдээ. мэдээлэл бараг үгүй байдаг билээ. Үүнийг хэд хэдэн шалтаг шалтгаанаар тайлбарлаж болох юм. Жишээлбэл: Тэмүүжин нас биед хүрээгүй хүүхэд байж хэний ч нүд, анхааралд өртөхөөргүй байжээ гэж болох. Мөн Есүхэй баатрыг татаруудад хорлогдон тэнгэрт халиснаас хойш зуулгын адуу, мал үгүй, асарч хамгаалах нөхөд, нөхөргүй, хэдэн өнчин хүүхэдтэй овог аймагийнхандаа нүд үзүүрлэгдэн хаягдаж хоцорсон Өэлүн үжинийг тоож харах хүнгүй болжээ гэхэд болохоор байна. Ийнхүү Өэлүн болон түүний хэдэн өнчин, нялх хевгүүдэд Есүхэйн уугуул овог Тайчууд аймагийнхан хэрхэн хандаж байсан тухай ганц, хоёр зүйлийг жишээ болгон иш татвал: Түүхэн эх сурвалж: Tap хавар Амбагай хааны хатан Орбай, Сохатай хоёр ихсийн газар тайлгын идээ өргөхөд Өэлүн үжин хождож очсон тул тайлгыи идээний хуваариас хоцрогдов. Орбай, Сохатай хоёрт Өэлүн үжин өгүүлрүүн: 'Есүхэй баатрыг үхэв гэж, хөвгүүнийг минъ балчир гэж, ихсийн тайлгын хишгийн архи сархдаас яахин хождуулав, та? Нүд үзсээр үл өгөх, нүүхдээ үл хэлэх болов, та' гэжээ....