Шамбалын дуудлага
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Нарийнтээл сумдын залгаа нутагт домогт Цагаан арал, түүний хөрсөн дор Ариун Шамбалын орон оршиж байгаа тухай олон баримтыг дэлгэсэн 'Шамбалын шивнээ' ном хэвлэгдээд удаагүй байгаа билээ. Үргэлжлүүлэн явуулж буй судалгааны үр дүнгээр бичсэн 'Шамбалын дуудлага' ном таны гар дээр очиж байна. Энэ удаад уг номын зохиогч илүү олон баримт, нотолгоо, тайлал, тайлбар, фото баримтуудаа тантай хуваалцаж байна.