Хүнсээ таньж, зөв боловсруулж зохистой хэрэглэе
Хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ, гол үндэс нь хоол хүнс юм. Эх байгаль маань хүнсний асар их баялагтай ч энэ нь шавхагдашгүй нөөц биш юм. Ийм болохоор хүн бүр эх дэлхий, газар ус, амьтан ургамлаа үнэн голоосоо хайрлан хамгаалж, арчлан тордож, арвижуулан баяжуулахад бие сэтгэлээ зориулах учиртай. Монгол улсын зөвлөх инженер, доктор, профессор Ж.Октябрь энэ удаа хүн төрөлхтний хэрэглэж байгаа үндсэн нэрийн хүнсний бүтээгдэхүүн, тэдгээрийн химийн бүрэлдэхүүн, бие организмд үзүүлдэг эерэг, сөрөг нөлөөний талаар голлон тайлбарлаж, хүнсээ зөв таньж, ялгаж мэдэх үүднээс хүнсний бүтээгдэхүүн тус бүрийн өнгөт зургийг багтаасан “Хүнсээ таньж, зөв боловсруулж, зохистой хэрэглэе” хэмээх номынхоо тэргүүн дэвтрийг мэргэн уншигч танаа өргөн барьж байна.