Шатар тоглож сурцгаая
Балчир хүүхдүүд шатрыг хурдан сурдаг бөгөөд тэдний уран нүүдлийн хараа үлэмж түргэн хөгждөг нь нэгэнт нотлогджээ. Багаасаа шатар тоглосон хүүхэд аливаад нухацтай, ул суурьтай ханддаг, ой тогтоолт сайтай болж өсдөг. Ихэнх шатрын ном найман наснаас дээших хүүхдийнх байдаг бол энэ ном 4-5 насныханд зориулснаараа онцлог юм. Гол нь эцэг эхчүүдийн тус дэм их чухал. Номын зааврын дагуу аав ээжүүд хүүхэдтэйгээ цуг ажиллаж, хамт тогловол улам хурдан сурна.