Дуугаар дамжуулан суралцах солонгос хэл
Дуугаар дамжуулан суралцах солонгос хэл
“Дуугаар дамжуулан суралцах солонгос хэл” ном нь солонгос хэлний сонсгол, дуудлага, үгсийн сан, дүрмийг нэгэн зэрэг хөгжүүлэх шинэлэг бөгөөд хамгийн сонирхолтой аргачлалтайсургалтын бүтээл юм. Энэ номонд суралцагчийн сонсох чадварыг бодитоор сайжруулах зорилгоор сонсгол хөгжүүлэхэд нэн тохиромжтой дуунуудыг тусгайлан сонгон оруулжээ. Дуу бүрийн нотыг бүрэн эхээр нь багтаасан тул зөв аялга, зөв хэмнэлээр сурах боломж бүрдэнэ. Тухайн дууны онцлогт нийцүүлсэн сонсох, бичих, шинэ үг цээжлэх, хамтад нь дуулах, сонсоод нөхөж бичих зэрэг шаталсан дасгалуудтай тул суралцах явц үргэлж идэвхтэй, уйтгартай биш байна. Мөн дүрмийн тайлбар, дасгал ажил, монголоос солонгос руу болон солонгосоос монгол руу орчуулах дасгалууд нь таны хэлний бүтцийг зөв суулгаж өгнө. Дууны үгийг найруулан орчуулах даалгавар болон дуу бүрийг монгол хэл рүү бүрэн найруулан орчуулсанхэсэг нь суралцагч өөрийн орчуулгатай харьцуулж сурах онцгой боломж олгоно. Амьдралд өргөн хэрэглэгддэг солонгос хэлний 10 нөхцөлийг хялбар тайлбартай оруулсан тул хэлний гол суурь ойлгомжтой болно. Түүнчлэн хэрэглээнд 100% ашиглагддаг, шалгалтад өргөн ордог 1100 гаруй идэвхтэй үгийг Солонгос–Монгол бичвэрт том бичиг хэсэгт хавсралтаар өгсөн нь үг цээжлэхэд маш үр дүнтэй. Дасгал бүрийн зөв хариултыг хавсаргасантул бие даан суралцахад бүрэн тохиромжтой, бодит ахиц гаргах баталгаатай ном юм.
