Оюутны спорт, Универсиад наадам

Оюутны спорт, Универсиад наадам
Номын эхний бүлэгт 1905 оноос хойших дэлхийн оюутны спортын түүхэн хөгжлийн үе шат, хоёрдугаар бүлэгт дэлхийн спортын хоёр дахь том байгууллага болсон Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) үйл ажиллагаа, зорилт, зохион байгуулдаг арга хэмжээний тухай, гуравдугаар бүлэгт дэлхийн оюутны спортын өвөл, зуны Универсиад 53 удаагийн их наадмуудын тухай түүхийн товчоон орсон байна. Харин сүүлийн бүлэгт Ази тивийн оюутны спортын холбооны үйл ажиллагаа, Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдийн талаар бичжээ. Энэ ном нь олон улс, тивийн оюутны спортын хөдөлгөөний үүсэл, хөгжилтэй холбоотой сонирхолтой үйл явдал, тэмдэглэл зэргийг нэгтгэж, зохиогчийн олон жилийн хөдөлмөрөө зориулан ОУОСХ-ны архив, бусад материалд түшиглэн оюутны спортын чиглэлээр бичсэн бие даасан, анхны бүтээл юм.