Экзорсист: Буг чөтгөр номхотгогч

Экзорсист: Буг чөтгөр номхотгогч
Энэхүү бестселлер болсон номыг Америкийн зохиолч Вильям Питер Блетти бичиж анх ойролцоогоор 5 сая хувь хэвлүүлсэн ба тухайн жилийнхээ шилдэг номын жагсаалтыг тэргүүлж байжээ. Тэрээр удалгүй 12 орны хэлээр орчуулагдсан байна. Блеттийн энэ роман нь жинхэнэ айдас хүйдсийн уурхай бөгөөд ариун санваартан болоод биед нь буг чөтгөр шүглэсэн арван хоёр настай охины хооронд болж буй сэтгэл дэнслүүлэм тэмцлийн түүх юм. Зохиогчийн ур чадвар нь жирийн хүний айдас, жихүүцэл төрөм ер бусын адармаатай адал явдалт түүхийг бодит амьдралд буулган харуулжээ.