Нугасны муухай дэгдээхий

Нугасны муухай дэгдээхий
Энэ ном нь бага насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон агуулгатай. Мөн хүүхдийн анхаарлыг татахуйц сонирхолтой зураг чимэглэлтэй бөгөөд тэдний мэдлэгийг хөгжүүлэхэд тустай. Зуны сайхан цаг. Нэгэн нугас өвсөн дунд суугаад өндгөө дарж байлаа. Өндөгний хальс ан цав гарч цууран, өрвийсөн хөөрхөн дэгдээхийнүүд гарч иржээ. Харин хамгийн том өндөгнөөс нь царай муутай, том саарал дэгдээхий гарсанд эх нугас: -Пөөх, ямар царай муутай юм бэ. Энэ арай цацагт хяруулын дэгдээхий биш биз гэж дуу алдаж гэнэ. Маргааш нь эх нугас дэгдээхийнүүдээ сэлүүлж сургахаар цөөрөм рүү явжээ. Цөөрөм дээр очоод ганцхан бултасхийгээд дэгдээхийнүүд усанд орж, эхийнхээ араас даган их сайн сэлэхэд нөгөө муухай дэгдээхий л бусдаасаа хоцорч орж гэнэ. Үлгэрийнхээ үргэлжлэлийг энэ номноос уншаарай, хүүхдүүд ээ!