Монгол уран зураг
Монгол зураг бол гайхалтай шинэлэг, содон өнгө аястай. Монгол уран зурагт Ойрхи Дорнодын өндөр хөгжсөн утга зохиол, ялангуяа удаан хугацааны турш хориотой байсан бүтээлүүдийн төлөөлөл болох 'Тэнгэр рүү хийсэн Мухаммэдийн аялал' гэх мэт шашны сэдэвтэй зохиолуудыг анх удаа онцгойлон авч үзсэн, мөн лалын шашны гар бичмэлүүдэд чимэг зураг оруулах ажлын үндсийг тавьсан гээд үүний түүхэн ач холбогдол их юм. Уг номыг Ойрхи Дорнодын урлагийн талаар олон бүтээл туурвисан, 1946 оноос Истанбулын Их сургуулийн Урлагийн түүх Гоо зүйн танхимын профессороор ажиллах болсон М.С.Ибшароглу бичсэн юм. Зохиогч Монголын соёл урлагийн хөгжлийн мөрөөр мөшгөж, уншигчдыг тус бүс нутгийн өнгөлөг, амьд, бахдал төрүүлэм уран зургийн аяллаар хөтлөн дагуулах болно.