80/20 зарчим: Бага хөдөлмөрлөж ихийг бүтээх нууц

Main cover


АНГИЛАЛ
Бизнес: ерөнхий
ХУДАЛДААНД
2015
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
245
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789997370334
ХЭМЖЭЭС
233 x 157 x 13 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Та 80'20 зарчмыг мэдэх үү? гэж асуухад эдийн засаг бизнесийн чиглэлээр номын дуу сонссон ямар ч хүн мэднэ гэж хариулдаг. Харин 'Та энэ зарчмыг яаж ашиглаж байсан бэ?' гэвэл хариулах хүн гарах нь юу л бол. Номын зохиогч Ричард Кох энэ зарчмыг ажил, амьдралдаа хэрэгжүүлж амжилтанд хүрсэн нэгэн билээ. Түүний үзсэнээр, Вилфредо Паретогийн нээсэн 80'20 зарчим бидэнд үр бүтээлээ 5-10 хувь биш, харин 5-10 дахин нэмэгдүүлэх арга замыг нээж өгнө гэнэ. Аливаа зүйлийг өнгөц мэдэх гэдэг нэг хэрэг, харин амьдралд хэрэгжүүлж үр ашгийг нь гаргана гэдэг огт өөр зүйл болохыг энэ номонд тод харуулна.

Үзүүлэлт

ISBN-139789997370334
Худалдаанд гарсан огноо2015-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо245 нүүр
Эрхлэн гаргасанСүүн Сувд
Бүтээлийн хэлМонгол
Жин380 гр
Хэмжээс233 x 157 x 13 мм

Зохиолчийн талаар

Ричард Кох 80/20 зарчмын хэрэглээний тухай хэд хэдэн ном бичиж хэвлүүлсэн юм. Тэр өмнө нь Boston Consulting Group-д менежерээр, Bain and Company хэмээх зөвлөх үйлчилгээний компанид партнераар тус тус ажиллаж байгаад, Жим Лауренс, Иайн Эванс нарын хамт L.E.K Consulting компанийг үүсгэн байгуулсан нь тухайн үедээ дэлхийн хамгийн амжилттай стратегийн зөвлөх компаниудын нэгд тооцогдож байжээ.

1990 онд Ричард менежментийн зөвлөх үйлчилгээний салбарыг орхиж, хөрөнгө оруулалтын салбарт хөл тавьсан. Энэ үед тэр Filofax, Plymouth Gin, Great Little Trading Company, Betfair зэрэг компанид хөрөнгө оруулалт хийсэн нь амжилттай болж, улмаар Их Британийн The Sunday Times сонины газраас жил бүр гаргадаг тэрбумтнуудын жагсаалтад бичигдэх болжээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй