Монгол орны шаварлаг чулуулаг
Монгол орны шаварлаг чулуулгийн геологи хайгуулын ажлын үр дүн болон шаварлаг түүхий эдийн шинж чанарыг технологийн, эрдэс бүтцийн түвшинд орчин үеийн судалгааны аргуудыг ашиглан шинжлэн судалсан үр дүнгүүдийг нэгтгэн гаргасан анхны нэг сэдэвт бүтээл юм. Уг бүтээлийн шаварлаг чулуулгийн физик химийн шинж чанар, эрдэс найрлага, кристал бүтцийн онцлогийг судлаачид болон түүнийг ашиглан керамик материалын үйлдвэрлэл явуулдаг үйлдвэрлэгч, хэрэглэгч болон орчин үеийн үйлдвэрлэлийн технологиор шаварлаг түүхий эдийг боловсруулан аж үйлдвэрийн бүхий л салбарт шинэ шинэ чиглэлийг нээн илрүүлэх ирээдүйн мэргэжилтнүүдэд зориулав.