Насжилт: Ахмад настны нийгмийн хамгаалал

Насжилт: Ахмад настны нийгмийн хамгаалал
Манай улс нийгмийн хамгааллын тогтолцоог аажим аажмаар өөрчилж байгаа хэдий ч ахмад настны амьдралын чанар, тэр дундаа зайлшгүй хэрэгцээнүүдийг нь баталгаатай болгож чадахгүй л байна. Иймээс ахмад настны хамгаалал халамжийн бодлого, үйлчилгээг шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж энэхүү номыг судлаач С.Туяа 'Солонгос, Монгол ахмад настны нийгмийн халамжийн бодлогын харьцуулсан судалгаа' сэдэвт докторын судалгааны ажилдаа тулгуурлан агуулгыг нь нэмж олны хүртээл болгож байна. Тус бүтээлд хүн амын насжилт, ахмад настны асуудал, эдийн засаг, нийгэм соёлд үзүүлэх нөлөөлөл, ахмад настны болон нийгмийн асуудлын талаарх ойлголт, үзэл хандлага, тэтгэврийн амьдрал, түүнд нөлөөлөх хүчин зүйл, гэр бүл, найз нөхөд, чөлөөт цагийн үйл ажиллагаа, ахмад настны нийгмийн хамгаалал, халамжийн бодлого, үйлчилгээ, Монгол болон БНСУ-ын ахмад настны нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцооны талаар авч үзжээ. Уг номыг нийгмийн хамгааллын салбарт үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, сайн дурын ажилтан, судлаачид болон нийгмийн ажил мэргэжлээр суралцаж буй оюутан залуус, нийгмийн ажилтнуудад зориулсан байна.