Менежмент

Менежмент
Энэ номонд менежментийн онол, хандлага, менежерүүдийн гүйцэтгэдэг ажил, үүрэг хариуцлагыг багтаан тусгасны хамт нэмж сайжруулсан хоёр дахь хэвлэл болохын хувьд менежментийн үндсэн чиг үүргүүдийг баяжуулан үндэсний болон олон улсын байгууллагуудын бодит туршлага, жишээ дасгалуудыг оруулсан байна. Номонд авч хэрэглэсэн бодит жишээ, дасгал, ишлэл, цаашид судалж болох дэлгэрэнгүй мэдээллийг та тухайн хуудас дор байх интернет дэх эх сурвалжийн холбоосоор орж авах боломжтой. Удирдахуй ухаан буюу менежментийг судлан суралцаж буй оюутан, сурагчид, энэ чиглэлээр хичээл, семинар, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулдаг багш, сургагч, бизнесийн зөвлөх үйлчилгээ явуулдаг байгууллага түүнчлэн бизнес аж ахуй эрхэлж, бусадтай хамтран ажиллаж буй хүмүүсийн мэдлэг, цаашдын амжилтанд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.