XVI-XX зууны монголын сүм хийд, эрдэмт мэргэд

XVI-XX зууны монголын сүм хийд, эрдэмт мэргэд
Монголд дэлгэрэн хөгжиж байсан Бурханы шашины дацан сургуулиуд нь соёл боловсрол, шинжлэх ухааны гол төв болон хөгжиж байсан түүхтэй. Бурханы шашин нь соёл урлаг, шинжлэх ухаан, боловсрол зэрэг бүхий л салбарыг өөртөө багтаан хөгжиж иржээ. Түүгээр ч үл барам олон арван эрдэм номтой шашины томоохон төлөөлөгчид төрөн гарч түүнийхээ хэрээр олон арван зохиол бүтээл туурвин Монголын боловсролын хөгжлийн нэгэн үеийн түүх болон үлджээ. Судлаач П.Гантуяа XVI-XX зууны Монголын хүрээ хийд, XVII-XX зууны эхэн үеийн Бурханы шашины томоохон соён гэгээрүүлэгчдийн бүтээлд судалгаа хийснээ та бүхэнд толилуулж байна.