8000-тай хоёр оргилд авирсан тэмдэглэл

8000-тай хоёр оргилд авирсан тэмдэглэл
'Монгол Хайкин клуб'-ын үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч, уулын спортын олон улсын хэмжээний мастер Л.Баярсайхан Монголын уулын спортын түүхийг шинэ төвшинд гаргасан түүхэн үйл явдлыг гэрэл зургаар баримтжуулан “8000-тай хоёр оргилд авирсан тэмдэглэл” хэмээх номоо бичжээ. Л.Баярсайхан нь Дэлхийн дээвэр 8848 м Эверестийн оргил дээр 2012 оны тавдугаар сарын 19-ний өдөр анх гарсан билээ. Тэрээр энэ номондоо дараагийн 8000-тай хоёр оргилын (Чо Оюу оргил, Шишапангм) тухай өгүүлэх болно. Тэрбээр энэхүү амжилтыг гаргахад түүнд тусалсан хүн бол Балба Улсын иргэн Анкажи Шерпа бөгөөд 2013 оны намар тэдний хамт авирсан Шишапангма болон Чо Оюу оргил нь Анкажи Шерпагийн сүүлчийн 8000 метрийн оргил байсан юм. Харамсалтай нь Шерпа 2014 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Эверистэд авирахаар яваад цасан нурангид дарагдаж амь насаа алдсан билээ.