Монгол цэргийн түүх (0)

Main cover


АНГИЛАЛ
Монголын түүх: ерөнхий
ХУДАЛДААНД
2015
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
512
Нүүр
ISBN-13
9789997377425
ХЭМЖЭЭС
273 x 212 x 24 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Монголд цэрэг арми бусад улс орныхтой адил анх бие даасан овог аймгууд үүсэн бий болж, тэдгээрийн тэргүүлэгчид гадны халдлагаас хамгаалах, харь овгийг байлдан дайлах зорилгоор хатгалдан тулалдах авьяас чадвартай хүмүүсийг сонгон тусгай баг бүрдүүлэх болсон үеэс үүсэн буй болжээ. Энэхүү нэвтэрхий тольд Монгол цэргийн түүхийг Хүннү, Сяньбигаас эхлээд Их Монгол улс, Чингис хаан, Юань улсыг дамнуулан Тусгаар тогтносон Монгол улс, Дэлхийн II дайны үе, Ардчилсан нийгмийн үеийн Монгол улсын зэвсэгт хүчин хүртэлх цаг хугацааг хамруулан тухайн үеийн төр, цэргийн зохион байгуулалт, зэр зэвсэг, явуулсан дайн байлдаан, тэмцэл тулаан, цэргийн урлагийн уламжлал, хөгжил болон домогт жанжинууд, баатарлаг ялалтуудын талаар маш дэлгэрэнгүй авч үзжээ.

Үзүүлэлт

ISBN-139789997377425
Худалдаанд гарсан огноо2015-01-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо512 нүүр
Эрхлэн гаргасанСоёмбо Пресс хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин1405 гр
Хэмжээс273 x 212 x 24 мм

Зохиолчийн талаар

Тахилт овгийн Галиндэвийн Мягмарсамбуу нь Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур бригадын Сөртөд төржээ. 1982 онд нийслэлийн 10 жилийн 53-р дунд сургууль, 1986 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийн улс төрийн анги, 2002 онд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Гадаад Хэлний Дээд Сургуулийн хятад хэлний курс төгссөн байна. Улс төрийн ажилтан, түүхч мэргэжилтэй. Доктор (Ph.D), профессор, бэлтгэл хурандаа. Тэрбээр 1986 оноос Монголын Ардын Армийн 197, 186 дугаар ангид салбарын захирагчийн улс төрийн орлогч, 1993 оноос Цэргийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2000 оноос Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, 2012 оноос тус хүрээлэнгийн дэд захирал-эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллажээ. Одоо ШУА-ийн Түүх, Археологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна. 2014 онд Япон улсын “Showa” их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан. Доктор (Ph.D), профессор, Г.Мягмарсамбуу нь монгол цэргийн түүх, намтар судлал, угсаатны зүйн чиглэлээр судалгаа явуулж, судалгааны бие даасан бүтээл 20 гаруйг туурвиж, 10 гаруй бүтээлд хамтран зохиогчоор оролцон, судалгааны болон сурталчилгааны 60 гаруй өгүүлэл бичиж нийтийн хүртээл болгосноос гадна 8 бүтээл эмхтгэн хэвлүүлж, бусад судлаачдын 9 бүтээлийг хянан зөвлөсөн байна. Мөн олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд 30-аад илтгэл хэлэлцүүлсний зэрэгцээгээр БХЯ-ны Шинжлэх Ухаан Технологийн Зөвлөл, ЗХЖШ-ын захиалгатай хэд хэдэн төслийн судалгаанд удирдагч болон гүйцэтгэгчээр оролцжээ. Түүний “Домогт жанжин Ардын Хатан баатар С.Магсаржав” (УБ.,2011) бүтээл нь 2011 онд Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Цэргийн шинжлэх ухааны шилдэг бүтээл”-ээр, хамтран зохиогчоор оролцсон “Монгол цэргийн түүхийн товчоон” хэмээх 2 боть хамтын бүтээл нь ХХ зууны Шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарсан байна. Доктор (Ph.D), профессор Г.Мягмарсамбуу 2011-2012 онд “Монгол улсын цэрэг, цэргийн жанжид” (XX зууны эхэн) хэмээх 3 боть бүтээл бичиж хэвлүүлсэн бөгөөд эдгээрт монгол цэргийн домогт жанжин Ардын Хатан баатар Магсаржав, Ялгуун баатар Сумъяа, Манлай баатар Дамдинсүрэн нар болон тэдний хамтран зүтгэгчид, цэрэг эрсийнх нь амьдрал тэмцэл, түүхэнд гүйцэтгэсэн үүргийг архивын баримтанд тулгуурлан олон талаас нь харуулж, үнэлж дүгнэсэн байна. Түүнчлэн “Баргын эрх чөлөөний тэмцэл: Нүүдэл, судал” (УБ.,2007, 2011), “Монгол Улсын Бүх цэргийн Их Хар сүлд” (Уламжлал, шинэчлэл) (УБ.,2011), “Лаварын Дэмбэрэл” 'Намтар, бүтээл' (УБ.,2008), “Монголын шашин, төрийн нэрт зүтгэлтэн Егүзэр хутагт Галсандаш” '1870-1930' (УБ.,2014), “Богд хааны тогтоосон шашин, төрийн ёс”, “Чингис хааны тахилгын сүм'(УБ.,2015) зэрэг томоохон бүтээл бичиж хэвлүүлжээ. Түүнийг Байлдааны гавьяаны одон, Байлдааны медаль зэрэг төрийн одон, медаль болон Батлан хамгаалахын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Хөвсгөл, Дорнод, Булган аймгийн тэргүүний ажилтан тэмдэг, Ховд хотын Хүндэт тэмдэг, Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн медалиар тус тус шагнасан байна.
Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Олхонууд Хайнзангийн ШАГДАР Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Ховд хотын 10 жилийн дунд сургууль, Улаанбаатар хотод Цэргийн ерөнхий дээд сургууль, Москвад Цэрэг-улс төрийн академи төгссөн. Их бууны команд, цэргийн сэтгүүлч, түүх-нийгмийн ухааны багшийн мэргэжилтэй. Цэргийн анги, салбарт салаа, батарейны захирагч, ХЗЭ-ийн хорооны дарга, их бууны хорооны захирагчийн улс төрийн орлогч, 'Улаан од', 'Тусгаар тогтнол' сонины сурвалжлагчаас ерөнхий эрхлэгч хүртэл ажилласан. ЧИНГИС хаан судлалын сэдвээр 1994 онд түүхийн ухааны дэд доктор, 2004 онд цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Зэвсэгт хүчний хурандаа, профессор цолтой. Бие даасан нэгэн сэдэвт судалгааны бүтээл 30, хамтын бүтээл 20 гаруйг бичиж хэвлүүлсэн. Бүтээлээс нь орос, хятад, англи, солонгос хэлээр орчуулагдан хэвлэгдсэн. Академич Х.Пэрлээ болон Ш.Нацагдоржийн нэрэмжит шагналт түүхч. Сүүлийн 20 жилд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй