Хорлоогийн Сампилдэндэв эрдэм судлал
Хорлоогийн Сампилдэндэв эрдэм судлал
Энэхүү бүтээлд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, академич Х.Сампилдэндэвийн Монголын судлалд оруулсан хувь нэмрийг үнэлж дүгнэхийг зорьсон бөгөөд Удиртгал хэсэгт Х.Сампилдэндэвийн эрдэм шинжилгээний олон талт үйл ажиллагааны тухай өгүүлэн * I бүлэгт аман зохиолын иж бүрэн судлал, төрөл зүйлүүд, тэдгээрийн сонгомол эхийг бэлтгэн гаргасан байдал, монгол зан үйл судлалын ажлыг нь авч үзсэн * II бүлэгт Монголын утга зохиолын онол-түүхийн судлал, орчин үеийн уран зохиолын онолын зангилаа асуудлаар дэвшүүлсэн санал, баримталсан байр суурь, түүхийн судалгааны талаар өгүүлсэн. * III бүлэгт Монголын орчин цагийн уран зохиолын уран сайхны шүүмжлэлийн салбарт хийсэн ажил, гоо сайхан, уран чадварын асуудлын талаарх судалгааг нэгтгэн авч үзсэн байна.
