Нагаржунын гүн ухаан ёс зүй
Нагаржунын гүн ухаан ёс зүй
Нагаржунын шүтэн барилдахуйн буюу хоосон чанарын онол. сургаал хэмээх энэхүү хүнд хүчир гүн ухааныг эдүгээ судлан сурталчлах нь ямар ач холбогдолтой юм бэ? гэвэл: a.Энэ гүн ухаан Дорнын дундадын онолын үндсэн цөм юм. Иймд эдүгээ цагт дундадын онолыг зөв ухаарах, боловсруулахад чухал ач холбогдолтой. b.Хоосон чанарын онол бол гүн гүнзгий мэдлэг төдийгүй судалгааны нэн чухал apra мөн. Үүнийг ухаарч эзэмших нь сэтгэхүйг хөгжүүлэх нэгэн өвөрмөц зам харгуйг олно гэсэн үг юм. c.Монголын үндэсний гүн ухааны түүх, уг сурвалжийг судлаж боловсруулахад, ингэхлээр монгол сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал үндэс суурь нь болж өгнө. d.Дундадын тухай үзэл санаа тэртээ тэргүй яваандаа хүн төрөлхтний тэргүүний сэтгэлгээ, улстөрийн бодлогыг эзэмдэх ирээдүйтэй хэмээн санагдаж байна. Үүний чинад үндэс нь К.Марксын диалектик, Өрнийн дундажийн үзэл баримтлал лугаа дуу хоолойгоо авалцан, Дорнын бусад их сэтгэгчдийн гүн ухааны ололтоор баяжсан Нагаржунын шүтэн барилдахуйн онол болно.
