Найргийн гэгээ (0)
Үүрийн цагаан цолмон дээр Өдөр шөнө уулздаг юм Өнөр хүний яриан дээр Үнэн худал уулздаг юм Хундага дүүрэн архин дээр Гал ус уулздаг юм Хуурын хоёр чавхдасан дээр Баяр гуниг уулздаг юм Сартай нартай хорвоо дээр Үхэж төрөх уулздаг юм Сайнтай муутай амьдрал дээр Хар цагаан уулздаг юм Өөрийн нэгэн сэтгэл дээр Бурхан чөтгөр уулздаг юм Өндөр уулын оргил дээр Тэнгэр газар уулздаг юм.
