Бароныг баривчилсан хүн
Шинэчилсэн хэвлэл

Бароныг баривчилсан хүн Шинэчилсэн хэвлэл
Бишрэлт гүн Сундуй бол ардын хувьсгалын эхэн үеийн улс төрийн амьдралд идэвхтэй оролцож явсан хүний нэг мөн. Түүний амьдрал үйлс хэдий зөрчилтэй ч тэрбээр ардын хувьсгалын ялалтыг хангах түүнийг бататган бэхжүүлэхэд бага биш зүтгэл чармайлт гаргаж явжэз. Л.Сундуй 1896 'зарим баримт бичигт 1897 он гэсэн нь буй' он тэр үеийн Түшээт хан аймгийн засаг улсад туслагч гүн Цэдэнсономын хошууны харъяат төрлийн дөтгөөр зэрэг тайж дунд зэргийн хөрөнгө мал бүхий Даваагийн анхдугаар хөвүүн болон төржээ. Түүний эцэг Даваа хэдийгээр тайж угсаатай боловч угийн хөрөнгө мал төдий олон бишийн эрхээр 'Цин улсын үед Хиагтын харуулын зэрэг газруудад бусдын бүлд зарцлагдах буюу жасын хонь хариулах зэргээр аж төрж амьдарч явсан' ажээ. Д.Сундуйг таван настай байхад 'Бадруулт төрийн хорин долоон 1901 онд' тус хошууны засаг гүн Цэдэнсоном үрчлэн өсгөж хэргэмээ залгамжлуулахаар '...тэр үеийн Цин улс: -Зургааны яаманд мэдүүлсэн боловч, үе холдсон тайжийн хөвгүүнийг үрчлэн тэжээж засаг гүний хэргэмийг залгамжлуулж болохгүй хэмээн тушаал' ирсэн учир түүнийг уул гэр оронд нь буцаажээ.