Чингис хааны тоонт нутаг
Манай үе үеийн нэртэй эрдэмтэд тусгайлан судлаад Чингисийн төрсөн Дэлүүн болдог Хэнтий аймгийн Дадал суманд байгааг тогтоон, Их богд Чингис хааны гэрэлт хөшөөг тэнд босгосон билээ. Гэтэл ерээд оноос зарим хүмүүс ялангуяа Биндэр сумын хэдэн сэхээтэн Дэлүүн болдог Дадалд биш Биндэрт гэж үзэх болсон байна. Харин сэтгүүлч Худай Ц.Намсрай энэ талаар уйгагүй сурвалжлан судалж Чингис хааны мэндэлсэн голомт Дадалд байгааг дахин баталгаажуулж байна. Тэрээр эртний Хорхонаг Жубур, Худгар хун, Зээрэн хавцал, Түнхэлэг горхин тэр ч байтугай Бурхан Халдун Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дэвсгэрт байж болох талаар ул үндэстэй дүгнэлтэд хүрчээ.