Домогт цэцэн

Домогт цэцэн
Эрт дээр цагт Эзэрхэг засгийн үед Энэ домог анх Гарсан гэнээ хүү минь Цутгасан гэмээр цул Чулуун зузаан ханатай Цуулж эвдэхийн аргагүй Хар модон хаалгатай Амбаны нууц шийдвэрээр Анх бариулсан гэх Ам дамжин ирсэн Айдас хүрэм домогтой Хийдээс зүүн хойш Хэцүүгийн гэгдэх аман дахь Хэсэг цохионы дунд Хэдэн үеийг элээсэн Дархан Вангийн хошууны Тамгын шорон байсан гэх Өнчин сүмийн суурь Өнөө хүртэл байдаг гэнэ. Дархан Вангийн өвөг Манжийн хүргэн байсан гэнэ. Дайн тулааны цагт Үнэнээ харуулсны учир Манж эзний зарлигаар Мартагдаж явсан ноён гэнэ. Монгол түмэндээ бол Занагдаж явсан ноён гэнэ. Эрх чөлөөг эрхэмлэсэн Монгол түмний тэмцлийг Элдэв аргаар дарсан Эзэн Манжийн хаан Тэмцэж боссон бүхнийг Тэрсүүд дайсанд тооцож Үл мэдэг нууцаар Үгүй хийн устгахдаа Дархан Вангийн хошуугаар Дайруулан гаргадаг гэнэ. Давж гарамгүй шүүлтээ Тулгадаг байсан нь Энэ л шоронд гэнэ. Эзэн богдуудын үед Энэ домог гарсан гэнэ.